Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-02 13:27:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөнд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, журмын нөхөд нь цэцэг өргөлөө. 


С.Зориг агсны хөшөөнд жил бүрийн энэ өдөр ар гэрийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд, түүнтэй хамт цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлж явсан журмын нөхөд нь цэцэг өргөдөг уламжлалтай. 


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. 



関連ニュース