ӨМНӨГОВЬ: Баг тамирчид паралимпийн 35 жилийн ойд оролцох эрхээр шагнуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадмын пара хөнгөн атлетикийн төрөлд Өмнөговь аймгаас 40 гаруй тамирчин оролцлоо.
Тус наадмын пара хөнгөн атлетикийн спортын наадмыг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2025 оны есдүгээр сарын 14-20-нд зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 432 гаруй тамирчин оролцжээ.
Пара
хөнгөн атлетикийн төрлийн F-32-51 ангилалд А.Мөнхбат алтан медаль, F-40-41
ангилалд бөөрөнцөг шидэлтээр Ц.Эрдэнэтөгс мөнгөн медаль, F-40-41 ангилалд
зээрэнцэг шидэлтээр Л.Номинзул нар мөнгөн медаль тус тус хүртжээ.
Харин
пара волейболын төрөлд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эрэгтэй, эмэгтэй баг
тамирчид аваргын алтан медаль хүртэж, 2026 оны паралимпийн 35 жилийн ойд
оролцох эрхээр шагнуулжээ.