ДАРХАН-УУЛ: Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-07 17:08:53

Дархан, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Төслийн хүрээнд гэр хороололд амьдарч буй тав хүртэлх насны хүүхэдтэй 120 өрхөд хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой мэдээлэл, зөвлөгөө хүргэж, хэрэгцээт зүйлийг хүлээлгэн өглөө.


Уг ажлыг Дархан сумын Засаг даргын Тамгын газар, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Мобиком корпорац, Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургууль хамтран хэрэгжүүлж байна.




Азийн улс орнуудаас хүүхдийн түлэгдэлт хамгийн өндөр нь манай улс байдаг судалгаа бий. Тиймээс бага насны хүүхдийг ахуйн нөхцөлд түлэгдэлтэд өртөхгүй байх үүднээс цахилгаан хэрэгсэл, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав байрлуулах зориулалттай тавиурыг гэр хорооллын айл өрхүүдэд өгч байна.




Түлэгдэлт өндөр байдаг гол шалтгаан нь гэрт амьдардаг иргэд анхаарал болгоомж сул түүнээс үүдэн хүүхдүүд хоол цай хийхэд хэрэглэдэг халуун тогоо, ус буцалгагчид хамгийн их түлэгдэж бэртэж, гэмтдэг судалгааг анагаахын сургуулийн багш нар судалгаагаар гаргажээ.


Эхний удаад хүүхдийг түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зориулалттай тавиурыг Дархан сумын багийн төвөөс гаргасан нэрсийн дагуу буюу олон хүүхэдтэй, өндөр настай, бага насны хүүхэдтэй эрсдэл өндөрт тооцогдох айлуудад өгч байна.


Дархан сумын хэмжээнд арван мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хороололд амьдарч буй хүүхэд, багачуудыг эрсдэлээс сэргийлэхийн тулд үе шаттайгаар айл, өрхүүдэд уг тавиурыг өгөх юм.




Хоёр зуун мянган төгрөгийн өртөгтэй уг тавиурыг цаашид иргэдийн хэрэглээнд тулгуурлан илүү боловсронгуй болгох боломжтой гэдгийг Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургуулийн төлөөлөл мэдэгдэж байна.



Иргэдийн хэлж сурсан халуун тогоонд буцалж буй зүйлд түлэгдвэл хоруу чанар ихтэй, удаан эдгэрдэг тухай эмч нар анхааруулж байна.


Ташрамд дурдахад, энэхүү тавиурыг монгол, японы эрдэмтдийн судалгаанд суурилан Нитори компани бүтээсэн бөгөөд хэрэглээг нь хянахын зэрэгцээ тавьсан зүйл унаж гулсахгүй, хөдөлгөөн хохирогчтой, галд шатахгүй, нүүх, тээвэрлэн авч явахад хялбар, салгаж угсардаг зэрэг олон давуу талтай бүтээжээ.

 

関連ニュース