Б.Асад: ОХУ-ын дэмжлэг Сирид маш чухал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЙРУТ. /TASS/. ОХУ болон бусад холбоотнуудын дэмжлэг Сирид маш чухал юм гэж тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асад Португалийн “RTP” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“RTP” телевизэд өгсөн түүний ярилцлагыг Сирийн “SANA” агентлагийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Энд дарж ярилцлагыг бүрэн эхээр нь унших боломжтой.
Тэрбээр хэлэхдээ, “хүчирхэг агаарын дэмжлэг Сирийн хувьд маш чухал ач холбогдолтой. Террористуудыг дарах ганцхан сонголт бидэнд үлдсэн бөгөөд үүнийг Сири дангаараа хийж чадахгүй. Холбоотнуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ.
Д.Нямтулга