Хальтиргаа гулгааг арилгахын тулд найман тонн давс цацав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:20:16

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын тохижилт үйлчилгээг хариуцаж ажилладаг Нийнийн аж ахуй, Үйлчилгээний газрын ажилтан албан хаагчид 10 хоногийн турш өглөөний 04 цагаас оройн 18 цаг хүртэл  ажиллаж тасралтгүй орж байгаа цасанд автсан төв болон туслах замуудын цасыг цэвэрлэж байна.

Эднийх  хоногт хог хаягдлын тээвэрлэлтэд дөрвөн шахдаг машин, гэр хороололд долоон Зил-130 машин гарч хоногт 190 удаагийн ээлжээр 1425м3 хог хаягдлыг аймгийн “Бараат” төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгасан тухай тус газрын Ерөнхий инженер Д.Нямхүү ярилаа.

Мөн “Шинэ Дархан”, “Хуучин хороолол”, “Шинэ хороолол”, “Микро хороолол”, Дархан сумын Нэгдүгээр багт үзлэг хийж нийт 45 ширхэг гэрлийг асаасан. Төв авто замууд болон уулзваруудын цас мөсийг тогтмол цэвэрлэж зам талбайн хальтиргааг арилгах зорилгоор авто замуудад найман он давс, 525 кг цас хайлуулагч бодис, зургаан машин буюу 25 тоон хайрга цацаж замын гулгаанаас урьдчилан сэргийлжээ.

Ингэснээр авто замуудын цас мөсийг одоогийн байдлаар 90-95 хувьтай цэвэрлэсэн байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

関連ニュース