АРХАНГАЙ: Боловсролын хамран сургалт 90.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-12 16:14:32

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90.2 хувьтай байна.

 

Үүний дотор 5 настай хүүхдийн СӨБ-д хамрагдалт 94.5 хувь, бага боловсролын хамран сургалт 93.4 хувьтай, суурь боловсролын хамран сургалт 89.2, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургалт 80.2 хувьтай байгаа юм.

 

Хөгжлийн бэхшээлтэй болон сургуульд хамрагдаагүй 29 хүүхдийг ЕБС-ийн өдрийн ангид, цэцэрлэгт 8 хүүхдийг нэмж хамруулжээ.

 

Мөн 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 231, хүнсний талонд хамрагддаг 179 өрхийн 382 хүүхэд, хагас өнчин 626, бүтэн өнчин 23, малчны 13365 хүүхэд гээд зорилтот бүлгийн 14627 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулсан байна.

関連ニュース