Орон нутагт сум хөгжүүлэх сантай холбоотой зөрчлүүд багагүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-24 16:48:58

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажлын хэсэг Сүхбаатар  аймагт 11-р сарын 21-23-ны өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагын удирдлагуудад "Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт", "ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал" сэдвээр сургалт хийж,  авилгын эсрэг хууль тогтоомжуудын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.

УИХ-ын чуулганаар батлагдсан  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулсан байна. Хөтөлбөрийн зорилго зорилтууд, үүний хүрээнд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн 2017 он гараад албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийн үеэр гардаг нийтлаг алдаа дутагдал, цаашид юун дээр анхаарвал зорих талаар сургалт сурталчилгаа зохион байгуулсан байна.

"Бид дан ганц сургалт сурталчилгаа хийгээд яваагүй. Хуульд заасан үндэслэлийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийлээ. Орон нутагт ажиллах үеэр сум хөгжүүлэх сантай холбоотой зөрчлүүд багагүй гарч байна. Мөн төрийн албан хаагчдын томилгоон дээр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байна гэх гомдол мэдээллүүд ирж байна. Дараагийн нэг нийтлэг зөрчил бол ашиг сонирхлын тухай хуулийг дагаж мөрддөггүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа, алдаатай өгдөг, зарим байгууллагуудын үйл ажиллагаа төдийлөн ил тод байдаггүй зэрэг алдаа дутагдлууд ажиглагдаж байна" гэж АТГ-ын ХЯналт шалгалт, дүн шинжилгээний ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэр хэллээ.

Мөн бизнес эрхлэгч болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хамруулан "Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, АТГ-ын явуулж буй үйл ажиллагааны сэтгэл ханамж ямар байдаг талаар нээлттэй ярилцжээ.

Т. Одончимэг

 

関連ニュース