Хөдөөгийн суманд эмчилгээний хоолны үзүүлэх сургууль зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-24 17:02:10

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Нийгмийн эрүүл мэндэд шийдвэр гаргагч нарын оролцоог сайжруулах, эмчилгээний хоолыг иргэдэд” сэдэвт үзүүлэх сургууль амжилттай зохион байгуулагдлаа.

Нийгмийн эрүүл мэнд эмийн бус эмчилгээний хоолонд шийдвэр гаргагч нарын оролцоог сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог идэвхжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, ӨМӨЗО-ы Улиастай хотын Монгол эмнэлгийн хорооны үйл ажиллагааг судлах зорилготойгоор Сүхбаатар аймгийн бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч, тогооч, Эрдэнэцагаан сумын удирдлагууд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дарга, тогооч гээд нийт 60 гаруй хүний баг бүрэлдэхүүн тус үзүүлэх сургуулилтад оролцоод иржээ.
Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн 0146 дугаар ангийн эмнэлэг болоод сэргээн засах үйл ажиллагаатай танилцсан байна. Эмнэлгийн сэргээн засахын эмч орон нутагтаа ургадаг халгай, эмийн ургамлыг түүж цэргийн албан хаагчдад уламжлалт эмчилгээг тогтмол хийж, алжаал тайлах өрөө гэх мэтээр маш сайхан орчинг бүрдүүлж ажиллаж байгаа хамт олны туршлагыг сум өрхийн хамт олон судалсан. Мөн тухайн өвчтөний өвчинд нь тохирсон эмчилгээний хоолоор эмчлүүлэгчдэд үйлчилснээр өвчний эдгэрэлтэд хэрхэн нөлөөлөх, технологийн карт, цэсийг хэрхэн боловсруулах, сэргээн засах тусламж үйлчилгээг суманд өргөжүүлэн амжилттай ажиллаж байгаа талаар туршлага солилцсон нь маш үр дүнтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.

Энэхүү үзүүлэх сургуульд шийдвэр гаргагчдыг оролцуулснаар Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулахад 29 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтыг татан авч чаджээ.

Т. Одончимэг

関連ニュース