Саудын Аравид зэвсэг нийлүүлэхээ хязгаарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. Йеменд өгч байгаа агаарын цохилтын үеэр амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо өссөөр байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Саудын Аравид зэвсэг нийлүүлэхээ хязгаарлах шийдвэр гаргажээ.
Өндөр нарийвчлалтай зэвсгийг цаашид Саудын Аравид нийлүүлэхгүй гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар Йеменд хийж буй агаарын цохилт сөрөг үр дагавартай байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ оны 10 дугаар сард Йеменд оршуулгад оролцож байсан 140 гаруй хүн агаарын цохилтод өртөн амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ дайралтыг Саудын Арави тэргүүтэй эсвэл үйлдсэн гэж үздэг. Уг эвсэл Ираны дэмжлэгийг авсан хусит босогчидтой тулалдаж буй Йемений Засгийн газрын цэргүүдэд агаараас дэмжлэг үзүүлж байна.
Д.Нямтулга