ОХУ АНУ-ын 35 дипломат ажилтныг "Тааламжгүй этгээд" хэмээн зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bayarsaikhan@montsame.mn
2016-12-30 20:00:45

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров АНУ-ын 35 дипломат ажилтныг  (Москва хот дахь 31 дипломат ажилтан, Санкт Петербург дахь АНУ-ын ерөнхий консулын 4 дипломат ажилтан ) "Тааламжгүй этгээд" хэмээн зарлаж дипломат үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоосноо мэдэгдлээ.

Мөн америкчуудын  Серебрянный бор дахь зуслан, Дорожная гудамжинд орших агуулахыг ашиглах эрхийг хааж байгаа аж. 

Тэрээр хэлэхдээ энэ нь пүрэв гаригт Цагаан ордны засаг захиргаанаас гаргасан шийдвэрийн хариулт бөгөөд олон улсын харилцааны хэм хэмжээ, дипломатын хуульд бүрнээ нийцэж байгааг тодотгов.

Ийм учраас энэхүү шийдвэрээ ОХУ-ын ерөнхийлөгчид өргөн барьсан гэдгээ мэдэгдлээ.

 

関連ニュース