35 жил агааржуулалтын системгүй явж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-13 10:18:20

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын агааржуулалтын асуудлыг шийдвэрлэж байна. Нийт 27,4 сая төгрөгийн өртөгөөр Одкон холдинг группын Одкон сапхивч ХХК гүйцэтгэж байгаа юм байна. Тус барилга нь 1981 онд ашиглалтанд орсон бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл ямар ч агааржуулалтын системгүй явж иржээ.

"Манай барилга агааржуулалтгүй олон жил явж ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж түрүү түрүүчийн дарга нар ярьж хөөцөлдсөн ч дорвитой ажил хэрэг болоогүй юм байна лээ. Миний хувьд газрын даргын ажлыг аваад нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Анх ажил авахдаа нэн түрүүнд анхааралдаа авч шийдвэрлэх ажил бол энэхүү агааржуулалтын ажил байсан. Ингээд байгууллагын нөөц хөрөнгөө ашиглаад энэ ажлыг эхлүүллээ. Ирэх долоо хоног гэхэд дуусна...” хэмээн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох хэллээ.

БТСГ-ын секц дугуйлангийн өрөөнүүд нь тамирчдын бэлтгэл сургуулилтын хөлс, ууранд маш их цантаж чийгтэн шохой нь хууларч унах, хана нь мөөгөнцөртөх  явдал их байсан. Жил бүр зал, өрөө тасалгаануудад засвар хийдэг ч тэр нь бүтэн жилийн нүүрийг үзэж чаддаггүй байсан юм. Харин ийнхүү агааржуулалтын системийг шийдсэнээр энэ бүх асуудал үгүй болох нь ээ.

Т.Одончимэг

関連ニュース