Д.Трамп, В.Путин нар удахгүй уулзаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоорондын уулзалтыг зохион байгуулахад манай улс бэлэн гэж Исландын албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.
Исландын Гадаад харилцааны сайд нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “энэ уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг Исландын Засгийн газарт албан ёсоор тавиагүй байна. Хэрвээ Рейкья́вик хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтийг Исландын Засгийн газарт Вашингтон албан ёсоор тавибал бид АНУ болон Орос хоорондын харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулахад бэлэн” гэжээ.
1986 оны 10 дугаар сард Исландын нийслэл Рейкья́вик хотод ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев болон АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар түүхэн уулзалт хийж байсан юм. Энэхүү уулзалт нь Хүйтэн дайныг дуусгахад чухал алхам болсон билээ. Дараа нь талууд стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах асуудлаар тус хотод мөн хэлэлцээ хийж байжээ.
Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш хэдэн долоо хоногийн дараа Рейкья́вик хотод В.Путинтай уулзаж магадгүй гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн мэдээлж байна.
Д.Трамп энэ сарын 20-нд тангараг өргөнө.
Г.Доржханд