Генерал Жеймс Маттис АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Сенатын танхим Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын хамгийн эхний гишүүний томилгоог баталлаа.
Батлан хамгаалахын сайдын албан тушаалд чөлөөнд гарсан генерал Жеймс Маттисыг томилохыг Сенатын танхимын 100 гишүүний 98 нь дэмжсэн бол Нью-Йоркийн Ардчилсан намын сенатч Кирстен Жиллибранд ганцаараа эсрэг санал өгчээ. Харин Алабама муж улсаас сонгогдсон сенатч Жефф Сессии санал өгөөгүй байна.
Нэр дэвшигчид Сенатын танхимын наад зах нь 51 гишүүний саналыг авсан тохиолдолд тухайн албан тушаалд томилогддог юм.
Г.Доржханд