Иран улс баллистик пуужин харвасантай холбогдуулан Аюулгүйн Зөвлөл хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-31 13:38:26

НҮБ. /Sputnik/. Иран улс баллистик пуужин туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдах гэж байна гэж тус байгууллагын дипломат эх сурвалж мэдэгдлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Иран улсын нийслэл Тегеран хотоос 225 км-ийн зайд орших Семнан хотын ойролцоогоос дунд зайн тусгалтай баллистик пуужин харважээ.

АНУ, ОХУ, БНХАУ, Франц болон Их Британи гэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна Герман улсаас бүрдсэн “P5+1” бүлэг 2015 оны долдугаар сард Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх түүхэн хэлэлцээрийг Ирантай байгуулсан билээ. Уг хэлэлцээрт “олон улс орон Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалсны хариуд Тегераны эрх баригчид зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэж тусгасан юм.

Г.Доржханд

 

 

関連ニュース