Архангайн Цахир сумын нутаг Солонготын даваанд автобус осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цахир сумын нутаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын зааг Солонготын даваан дээр 85-16 УНА KIA GRANDBIRD маркын 45 хүний суудалтай том оврын автобус энэ сарын 13-ны оройны 21.00 цагийн үед осолдож, жолооч Б нас баржээ.
Тус автобус нь Улаанбаатар хотын “Хараацайн жигүүр” ХХК-ийх бөгөөд Завхан аймгаас Улаанбаатарын чиглэлд 16 зорчигчтой явж байжээ. Осолдох болсон шалтгаан нь тус автобусны ус нь халж, асахгүй болсон байна. Ингэхдээ бүх зорчигчдыг өөр автобусанд шилжүүлсэн бөгөөд туслах жолоочтойгоо машинаа засахаар даваан дээр цаг орчим зогссон байна. Асахгүй байгаа автобусыг давааны уруу өнхрүүлж асаах оролдлого хийж байгаад замын хажуугийн далан руу осолдсоныг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хот хооронд явах хүмүүсийн тоо, тээврийн хэрэгсэл эрс нэмэгдсэн байна. Иймд жолооч нарыг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байх, суудлын бүсээ заавал зүүж хэвших, ядарсан үедээ жолоо барихгүй байх, шөнийн цагт машины гэрлээ шилжүүлж байх, мөн зорчигч болон ачааг хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн газраас жолооч нарт анхааруулж байна.
Б.Гэрэлт-Од