Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан дахин нэгэн эмэгтэйг баривчиллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКУАЛА-ЛУМПУР. /BERNAMA/. Ким Чол гэсэн хүний нэртэй паспорт ашиглан явж байсан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан дахин нэгэн эмэгтэйг баривчиллаа гэж Малайзын Цагдаагийн газрын дарга Тан Шри Халид Абу Бакар өнөө өглөө мэдэгдлээ.
Эхний сэжигтэн болох 28 настай Доан Тхи Хыонг гэгч эмэгтэйг өчигдөр Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан юм. Энэ эмэгтэй Вьетнамын паспорттай байжээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд нисэх онгоцны буудал дээр байж байхад нь Ким Чолыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн юм.
Г.Доржханд