Өрхийн мэдээллийн санг шинэчлэх судалгаанд 20 мянга гаруй өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-09 12:46:40

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн хэмжээнд 20112 өрхийг өрхийн шинэчилсэн судалгаанд хамруулж, уг ажилд 26 судалгааны багийн ахлагч, 101 тоологч, 17 шивэгч, 38 жолооч, 101 хөтөч ажиллуулахаар болсон байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 3-р сарын 20-ноос эхлэн 10 хоног явуулах юм.

Судалгаа эхлэх хүртэл хугацаанд тоологч, шивэгч, жолооч нарыг аймгийн ХХҮГ дээр бүртгэж, шат дараалсан сургалтуудыг зохион байгуулна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2017.01.16-ны өдрийн 08 тоот тушаал гарч өрхийн мэдээллийн санг шинэчлэх ажил эхлэсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 3-р сарын 3-ны өдрийн захирамжаар орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулан зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд нийт 482 сумын 600,000 өрхийг судалгаанд хамруулна. Ингэхийн тулд 2791 тоологч, 451 шивэгч, 694 жолоочийг сонгон шалгаруулж авах ажээ.

 

Б.Гэрэлт-Од

関連ニュース