Гаалийн хяналт цаасгүй бүрдүүлэлтэд шилжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-17 10:18:20

ХОВД/МОНЦАМЭ/Ховд аймгийн Булган дахь Гаалийн газар өнгөрсөн оны улсын төсөвт 3,775,500 төгрөгийн татвар төвлөрүүлж татварын төлөвлөгөөгөө 105,8 хувиар давуулан  биелүүлжээ.

Гаалийн хяналт, шалгалтанд эрсдлийн удирдлагын программыг нэвтрүүлж, нийт бүрдүүлэлтийн 73 хувийг цахимд шилжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацааг хэмнэн, гаалийн байгууллагын стратеги зорилтыг ханган ажиллаж байна.

Тус гаалийн газар 2013-2015 онд санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг  тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн зэрэг амжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудитыг үндэслэн Монгол Улсын ерөнхий аудиторын итгэмжлэл авчээ.

Байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр дотоод нөхцөл бололцоондоо тулгуурлан албан хаагчдын амьдрах байрны дулааны шугамын шинэчлэлт, хурлын заалны дотоод тохижилт, зорчигчдын заалны тохижилт, албан өрөөний засвар, гаалийн хяналтын талбай дахь төрийн далбаа мандуулах тавцан, фитнессийн болон караокены өрөөний тохижилт, тээврийн хэрэгслийн хашааны шинэчлэлт зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

ТүүнчлэнГаалийн газрын үе үеийн бахархал болсон албан хаагчид  болон зочлон ирсэн хүмүүсийн дурсамж, сэтгэгдлийг түүх болгон үлдээх зорилгоор “Хүндэтгэлийн  дэвтэр”- ийг  нээсэн нь онцлог ажил болжээ

А.Бямбасүрэн

 

関連ニュース