“Монгол хэл, уран зохиол”-ын мэргэжил сурталчлах өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-04 10:45:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхимийн доктор В.Янжиндулам багштай Монгол Хэл Уран Зохиол, Герман монгол хэлний 4 дүгээр дамжааны  анги хамт олон "Монгол хэл, уран зохиол"-ын мэргэжил сурталчлах өдөрлөг зохион  байгууллаа. 

Мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд номын үзэсгэлэн, оюутнуудын бүтээл, хичээнгүй болон уран бичгийн үзэсгэлэн дэлгэн тавьсан байв. Мөн үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэх, оюутан залууст дэлхийд ганцхан босоо бичгийн гайхамшиг, хэрэглээ ач холбогдлыг ойлгуулах зорилгоор хичээнгүй болон уран бичлэгийн уралдааныг оюутнуудын дунд зохион байгуулсан нь сонирхолтой боллоо.  Ингээд эрт хичээлдээ ирдэг аливаа ажилд хамгийн түрүүн ирж санаачлагатай оролцдог эртэч оюутнаар МХУЗ-I ангийн оюутан Х.Бямбажав, хичээнгүй бичигтнээр МХУЗ-ын ангийн оюутан Г.Сарантуяа, Уран бичигтнээр Англи хэл-III ангийн оюутан Б.Гэрэлт-Од, МХУЗ-I ангийн оюутан Ц.Болорцэцэг үгийн сүлжээг тааж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

Монгол хэл, уран зохиолын мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд Монгол хэл, уран зохиол, Герман монгол хэл-IV ангийн оюутнууд "Оюутан нас-Оргил цаг" ТВ хөтөлбөр   тайлан тоглолтоо энэ үеэр  сонирхууллаа.

А.Бямбасүрэн

関連ニュース