Ихэр төл олонтой хавар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-05 09:45:39

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймагт мал олноор ихэрлэж, сүрэг сэлбэж, мал сүрэг арвижих төлөвтэй байна.

Өнгөрсөн  өдрүүдэд Манхан суманд ингэ ихэрлэж, Үенч суманд таван ихэр ишиг мэндэлсэн бол оны 4-р сарын 2-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн малчин Р.Одсүрэнгийн хотонд мухар улаан ямаа хоёр  шарга, хоёр  улаан манхан дөрвөн ихэр ишиг гаргажээ. Мөст суманд өнөтэй сайхан өвөлжөөд, төлийн дуу цангинасан дэлгэр сайхан хавар болж байна. Тахиа жилийн хавар Ховд аймгийн нутгаар  төл мал олноор ихэрлэж малчин эзнээ баясгасан сайхан хавар болж байна. 

А.Бямбасүрэн

関連ニュース