Япон улс Пхеньяны эсрэг хоригоо 2 жилээр сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-07 12:19:47

ТОКИО. /Nikkei/. Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ хоёр жилээр сунгахаар шийдвэрлэжээ.

Умард Солонгостой худалдаа хийхийг бүрэн хориглох, Умард Солонгосын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоцуудыг Японы боомтууд руу нэвтрүүлэхийг хориглох гэсэн хоёр хориг арга хэмжээний хугацааг хоёр жилээр сунгах шийдвэрийг Японы Засгийн газар өнөөдөр гаргасан байна.

Уг  хоёр арга хэмжээний хугацаа энэ сарын 13-нд дуусах байсан юм.

Пхеньян цөмийн туршилт хийж, баллистик пуужин харвах болсны дараа 2006 оноос хойш Япон улс Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ авсаар байгаа билээ.

Г.Доржханд

 

関連ニュース