Ким Жөн Ун Умард Солонгосын удирдагч болсны 5 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-11 10:28:52

ПХЕНЬЯН. /NHK/. Ким Жөн Ун Умард Солонгосын удирдагч болсны 5 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ким эрх баригч Хөдөлмөрийн намын дээд удирдагч болсны таван жилийн ой болж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 11-ний энэ өдөр Умард Солонгосын Ардын Их Хурлын /АИХ/ чуулганы нээлт Пхеньян хотод болох аж.

Чуулганы явцад улсын төсөв, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийх зэрэг асуудлыг шийдвэрлэдэг байна.

Энэ долоо хоногийн бямба гарагт тус улсын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой тохиох учир Пхеньян өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Тэдний үзэж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн АНУ-ыг сөрөн зогсох хүчтэй гэдгээ нотлон харуулж, улс орныхоо нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, эсвэл баллистик пуужин харваж магадгүй юм.

Г.Доржханд

 

関連ニュース