Алдарт уран гулгагч Асада Мао зодог тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-11 12:59:30

ТОКИО. /NHK/. Японы алдарт уран гулгагч Асада Мао зодог тайлах гэж байна.

Асада зодог тайлах гэж байгаа тухай Японы Уран гулгалтын холбоо мэдэгджээ. Асада энэ талаар өөрийн блогт даваа гарагт бичиж үлдээсэн бөгөөд "зодог тайлахаар шийдэж, цаашид тэмцээнд оролцохгүй" гэдгээ мэдэгджээ.

Асада арав гаруй настайгаасаа хойш Японы уран гулгалтын хамгийн шилдэг тамирчин байсан бөгөөд 3 эргэлттэй алдарт аксель үсрэлт нь түүний нэрийн хуудас болсон байдаг.

Тэрбээр 2008, 2010, 2014 оны дэлхийн аварга болж, 2010 оны Ванкуверийн Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.

26 настай алдарт тамирчин маань зүүн хөлийн өвдгөндөө хүнд гэмтэл авсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Японы аварга шалгаруулах XII тэмцээнд маш муу үзүүлэлттэй оролцсон байна.

Тэрбээр "ийм муу амжилт гаргасандаа сэтгэлээр маш их унасан. Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилтгүй оролцсоноосоо хойш цаашид уран гулгалтын тэмцээнд орж, амжилт үзүүлнэ гэсэн найдвар, хүсэл эрмэлзлэлгүй боллоо” гэж өөрийн блогтоо бичжээ.

Гэхдээ тэрбээр өөрийн гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашдаа сэтгэлдээ ямар нэгэн харамсал тээлгүйгээр инээмсэглэн алхах болно гэж ярьсан байна.

Х.Сарнай 

 

 

関連ニュース