Сирийн усанд сэлэгч НҮБ-ын Сайн санааны элчээр томилогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДАМАСК. /Xinhua/. Пүрэв гарагт НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчийн алба өөртэйгээ адил 20 гаран дүрвэгсдийн амийг аварсан Сирийн дүрвэгч Яасра Мардинийг НҮБ-ын Сайн санааны элчээр томилжээ.
2015 онд Мардини өөрийн эгчийн хамт Туркийн эргийн орчим Газар дундын тэнгист завьтайгаа живж үхэх аюул тулгараад байсан Дамаскаас дүрвэж явсан дүрвэгсдийг гурван цагийн турш сэлэн, 20 гаруй хүнийг эрэгт гарган амийг нь аварсан юм.
19 настай Мардини өнгөрсөн жил дүрвэгсдийн түүхэн багийг бүрдүүлж “Рио-2016” Олимпын наадамд оролцож байсан арван тамирчны нэг билээ. Риогийн Олимпын наадамд оролцсноосоо хойш тэрбээр НҮБ-тай нягт хамтран ажиллаж 2016 оны НҮБ-ын Дүрвэгсдийн дээд хэмжээний уулзалт болон 2017 оны Давосын Дэлхийн эдийн засгийн форумд оролцон үг хэлж дүрвэгсдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг дэлхийн сонорт хүргэж байсан юм.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчийн албаны Сайн санааны элч нь НҮБ-ын хамгийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг бөгөөд тэд өөрсдийн нэр нөлөө, үнэнч шударга зан чанар, уйгагүй хөдөлмөрөөрөө тус олон улсын байгууллагын ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт таниулан хүргэдэг ажээ.

Х.Сарнай