Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй солилцоог ФИФА шалгаж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АСТАНА./КАЗИНФОРМ/. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй солилцоо гэгдэж буй Турины "Ювентус"-аас Английн “Манчестер Юнайтед”-д ирсэн Пол Погбагийн шилжилтийн талаарх шалгалтыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо явуулж байгаа ажээ. Энэ тухай France Presse агентлаг тус байгууллагын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Францын хагас хамгаалагч П.Погба 2016 оны зун 105,2 сая еврогоор “Манчестер Юнайтед”-д шилжин ирсэн байна. Одоогийн байдлаар уг солилцоотой холбоотой гэрээний аль зүйл заалтыг нь ФИФА шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
П.Погбатай холбоотой рекорд амжилтыг тун удахгүй эвдэж магадгүй байна. Учир нь “Манчестер Юнайтед” клуб Бразилын довтлогч Неймарыг “Барселона” клубээс 200 сая еврогоор худалдаж авахаар шийджээ. Түүнээс гадна Бразилийн тамирчны цалинг нь хоёр дахин нэмэгдүүлж, урамшуулал, шагналт цалин зэргийг оролцуулахгүйгээр жилд 25 сая евро олгоход бэлэн байгаа аж.

Үүний сацуу Олон улсын спортын судалгааны төвийн шинжээчид Неймарыг 246,8 сая еврогийн үнэд хүрнэ гэж таамаглаж байгаа гэнэ. Харин хамгийн үнэтэй тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт “Барселона”-ы довтлогч Лионель Месси /170,5 сая евро/ орж байгаа бол 155,3 сая еврогоор П.Погба эхний гуравт багтсан байна.
Английн өөр нэгэн клуб болох “Манчестер Сити” баг “Милан”-ы хаалгач Жанлуижи Доннарумма-г сонирхож байгаа бөгөөд Италийн багт 120-150 сая евро санал болгож байгаа бололтой.
О.Барс