Нийгмийн хамгааллын байгууллагууд иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Политехник коллеж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд хамтран аймгийн хэмжээнд өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхэд, залуучууд, гэр бүлийн салбарт шинээр хэрэгжиж эхэлсэн хууль, дүрэм, журам, хүүхдийн хөдөлмөр, тэвчишгүй хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгаалал, хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийн оролцооны байгууллагын талаарх мэдээлэл гарын авлагыг 1500 гаруй иргэдэд хүргэж, мэдээлэл зөвлөгөө өглөө.
Иргэдээс хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлт нөхцөл дэх гэр бүлийн талаарх мэдээлэл хүлээн авч холбон зуучлах үйлчилгээ үзүүлж, хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн үйл ажиллагааг сурталчилж зуны сургалтанд хамрагдах 100 гаруй хүүхэд шинээр бүртгүүлж, гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйн зөвлөгөөг 100 гаруй иргэдэд өгч үйлчиллээ.
Залуучуудын хөгжлийн төвөөс өсвөр үеийнхний дэмжих сонирхолын бүлэг, клубын үйл ажиллагаа, интернет, номын сангийн үйлчилгээ, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлаа сурталчилж, гарын авлага тараах материалыг өгч үйлчиллээ. Мөн хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн сурагчид уран бүтээлийн тоглолтоор хүрэлцэн ирсэн олонд сонордууллаа.
Харин Политехник коллеж 2017-2018 оны хичээлийн жилд элсэлт авах бүртгэлийн үйл ажиллагаа, санал хүсэлт хүлээн авах, багш суралцагчдын бүтээл, мэргэжлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, амьдрах ухааны кабинет, номын сан, байгууллагын бүтээгдэхүүний үзэсгэлэн тус тус гаргалаа.
Тус сургууль иргэдэд үнэ төлбөргүй үс засах, хумс янзлах, засах, сургуулийн эмч жин, өндөр үзэх үйлчилгээнүүдийг үзүүллээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө, ажил хайгч иргэдийг бүртгэх, ажил хайгч, ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил олгогчдыг бүртгэх, ажил олгогчдоос сул чөлөөтэй ажлын байрны захиалга авах, ажил олгогч, ажилгүй иргэдтэй ярилцлага зохион байгуулж,ажил хайгч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүллээ.

А.Бямбасүрэн