Үндэсний мод тарих өдөр 15 мянга гаруй мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газраас мэдээлснээр бүх нийтээр мод тарих өдрөөр аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 15358 ширхэг мод тарьсан байна. Тухайлбал Жаргалант сумын хэмжээнд 46 байгууллага 2912 ширхэг мод тарьсан бол Үенч сум 4000, Мөст сум 1953, Эрдэнэбүрэн сум 1850, Алтай сум 630, Дуут сум 450, Ховд сум 135, Мөнххайрхан сум 2150 ш мод тарьсан байна.
Үндэсний мод тарих өдөр"-өөр тус аймгийн сумууд идэвх санаачлгатай оролцдог болоод байгаа юм. Тухайлбал Эрдэнбүрэн сумын төвийн А зэрэглэлийн бүсэд 1000 ш хайлаас, 300 улиас, Төв цэнгэлдэх хүрээлэнд 500ш улиас, 200ш бургас, нийт 2000 мод тарих ажилд сумын сургуулийн 1967 оны төгсөгчид модны үрсэлгээ үнэгүй өгч тусалсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Үндэсний мод тарих өдөр Ховдчууд жил бүр мод тарих ажилд идэвх санаачлага гарган оролцдог сайхан уламжлалтай.

А.Бямбасүрэн