“Бүх хайраа гэр бүлдээ” уриатай аймгийн зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-16 10:10:30
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн  газар,  “Дэлхийн  Зөн Монгол“  олон улсын байгууллага  хамтран  “ШИНЭ ЗУУНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД” гэр бүлийн зөвлөлгөөнийг  энэ сарын 16-ны өдөр  аймгийн ЗДТГ-ын  хурлын их  танхимд  амжилттай зохион байгууллаа.
Гэр бүлийн зөвлөгөөн “Бүх  хайраа гэр бүлдээ”  уриан дор явагдаж,  Гэр бүлийн  үнэт зүйлсийг  бэхжүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын  эрүүл  харилцаа,  хөгжил, оролцоог  бүх  талаар  нь дэмжих, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах замаар тогтвортой байдлыг хангаж, гэр бүл хүүхдийн хамгааллыг сайжруулах зорилготой байлаа. 
 Уг  зөвлөгөөнд  Ховд  аймгийн 17  сумын  гэр бүл, эцэг  эхийн  төлөөлөл, Аймгийн  удирдлагууд,  Сумдын Засаг дарга нар, төрийн  төсөвт  албан байгууллагын  удирдлагууд  гээд  180 гаруй хүн оролцсон юм.
Гэр бүлийн зөвлөгөөнийг  нээж  аймгийн  Засаг дарга Д.Галсандондог  үг хэлж,  Хилийн цэргийн ангийн  уран бүтээлчдийг   урьж  ая дууны  мэндчилгээ хүргэлээ.  Мөн энэ үеэр   аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг  гэр бүлийн эрүүл харилцаа, хандлагын  талаар илтгэл тавьлаа.
Зөвлөгөөний  үеэр хүүхдүүдийн бүтээл  “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг”  сэдэвт  гар зураг,  шүлэг  зохион бичлэгийн үзэсгэлэнг  дэлгэн  харуулсан юм.  Зөвлөгөөнд  үр дүнд  оролцогчид  хүүхэд  хамгааллын  хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг  хууль,  хүүхдийн нас,  сэтгэхүйн онцлогт  тохируулан хэрхэн харилцах, хүүхдээ  хэрхэн  хөгжүүлэх  гарц шийдэл байгааг  мэдэж  авсан юм.
Мөн Ховд аймгийн  бүх сумдаас  зөвлөгөөнд нийт 180 төлөөлөл аав,ээж,хүүхдүүдийн хамт  оролцсон бол Мянгад,Эрдэнэбүрэн,Ховд,Дуут сумдаас оролцсон эцэг,эхчүүд гэр бүлийнхэн үндэсний хувцас өөлд, мянгад, урианхай дээлээр гоёж ирсэн нь содон бөгөөд хойч үеийнхэнд үндэсний өв соёлоо дээдлэх бас нэгэн үлгэр дууриаллыг илэрхийлж байлаа.
 
А.Бямбасүрэн
関連ニュース