Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-16 14:59:04
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч  Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ховд  аймагт хүрэлцэн ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудлаас угтан авч, Аймгийн төв талбайд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид Ховд аймгийн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймгийн ИТХ,ЗДТГазар аймгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Үдээс хойш 13 цагт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар танилцуулга мэдээлэл хийж байна. Мөн энд Монгол Улсын Ерөнхийлөгчийн он дарааллын товчоон зургийн үзэсгэлэн, номын эмхэтгэлүүд дэлгэн үзүүлсэн байна.
Уулзалтын дараа  баруун бүсийн сэтгүүлчидтэй  Буянт голын Ховд гайд аялал жуулчлалын газар уулзаж чөлөөт  ярилцлага хийх юм.
 
А.Бямбасүрэн
関連ニュース