ДАШТ-2018-ыг дамжуулах эрхийн талаар ФИФА-гийн тэргүүн Оросын талтай ярилцана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгч Жанни Инфантино мягмар гарагт Москвад хүрэлцэн ирнэ. Тэрбээр олон асуудлыг Оросын талтай хэлэлцэхийн дотор 2017 оны Холбооны цомын тэмцээн, ДАШТ-2018-ыг дамжуулах эрхийг худалдаж авах асуудал орж байна.
Энэ тухай ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, “ДАШТ-2018”-ыг зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко сэтгүүлчдэд мэдээллээ.
Өмнө нь 1 дүгээр суваг, Бүх Оросын телевиз, радио нэвтрүүлгийн компани, “Матч ТВ” дээрх эрхийг ФИФА-гийн санал болгосон үнээр авахаас татгалзсан юм. 1 дүгээр сувгийн ерөнхий продюссер Александр Файфман 2 дугаар сарын дундуур мэдэгдэхдээ "Оросын телевизүүдийн хувьд 6 дугаар сарын 17-нд эхлэх Холбооны цомоос нэг сарын өмнө тохиролцох шаардлагатай байна" гэж байв. 3 дугаар сарын сүүлчээр “Телеспорт” компанийн захирал Петр Макаренко ТАСС-д ярилцлага өгөхдөө "Оросын телевизүүд ФИФА-д 30 орчим сая долларыг санал болгож байгаа ба энэ мөнгөө арайхийн нөхөх боломжтой байгаа" гэжээ.

“Яриа хэлэлцээ явагдаж байгаа, нарийн ширийн зүйлийг бид мэдэхгүй. ФИФА шууд харилцаж байгаа. Бид саяхан телевизүүдийн төлөөлөлтэй уулзсан. Байдал нэлээд ээдрээтэй байгаа. Харин маргааш FIFA-ийн ерөнхийлөгч манай улсад ирнэ” гэж В.Мутко ярилаа.
“Тохирч чадахгүй байгаа нь зөвхөн бид ч байгаа юм биш, Испани, Итали зэрэг улсууд бас байгаа. Төр үүнийг хариуцдаггүй, гэхдээ энэ асуудал бидний санааг зовоож байна” гэж тэрбээр нэмэн хэлжээ.
О.Барс