Ховд их сургуулийг 800 гаруй оюутан төгсөж,18 оюутан “Улаан диплом” гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-13 10:27:01
Ховд/МОНЦАМЭ/Баруун бүсийн ууган их сургууль болох 40-өөд  жилийн түүхтэй Ховд их сургууль 35 дахь удаагийн төгсөлтийн "Эрдмийн баяр"-аа зохион байгууллаа. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 872 оюутан төгсөж байна.
Төрийн өмчийн, магадлан итгэмжлэгдсэн, “Алтан гадас” одонт Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн 35 дахь удаагийн Эрдмийн баярын үйл ажиллагааг Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Оюутны холбоо хамтран зохион байгууллаа.
2016-2017 оны хичээлийн жилд ХИС-ийг бакалаврын түвшинд 700, магистрын түвшинд 172 оюутан тагсөж энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. Нийтдээ 872 оюутны 18 нь оюутан нөхдөө манлайлан суралцаж, “Улаан диплом”-той төгсөж, сургуулийн удирдлагуудаас ёслол хүндэтгэлтэй гардан авсан байна. Тус сургуулийн "Эрдмийн баяр"-ын нээлтэд ХИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Нямдаваа, ТУЗ-ийн гишүүд, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч  В.Сайнбаяр, захирал асан М.Алтанбагана, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, дэд захирлууд, багш ажилчид, төгсөх ангийн оюутнууд оролцлоо.
 А.Бямбасүрэн
関連ニュース