Мөнхийн жигүүр холбооны эмч нар хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-14 09:12:17
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ахмад, чөлөөт эмч нарын “Мөнхийн жигүүр” холбооны  эмч нар хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж  байна.
Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабал, Ц.Даваахүү, С.Цэвээнсүрэн, ЭХО-ны эмч, клиникийн профессор Т.Цагаан, Хүүхэд, чих, хамар хоолойн их эмч Д.Уртнасан, Шүдний их эмч С.Түвшинжаргал, техникч н.Оролмаа, эм зүйч н.Наранцэцэг, Хоол зүйч, Хүүхдийн эмч С.Сүрэнхүү, Мэдрэл сэтгэцийн эмч С.Цэрмаа нарын бүрэлдхүүнтэй эмч нарын баг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батцагааны урилгаар Чандмань суманд  ажиллалаа.
Энэ хугацаанд аймгийн төв хүртэл явж эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа 480 гаруй иргэн нарийн мэргэжлийн туршлагатай эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдаж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө авсан байна.
Чандмань сумаас сонгогдсон Аймгийн ИХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан тойргийнхоо сонгогчид, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн  үйлчилгээ үзүүлсэн нь иргэдийн хүсэн хүлээж, сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болжээ. 
А.Бямбасүрэн
関連ニュース