Алтайн сонгиныг их хэмжээгээр түүж байгаа нь нөөцийг нь хомсдуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг,сүүлийн үед ховордож байгаа ургамал.Ховд, Говьалтайн тойрог тагийн доод бүслүүрийн хайргатай хад асгаар ургах боловч сүүлийн жилүүдэд ашиг олз олох нэрээр хэтэрхий ихээр түүж, хэрэглэх болсноор нөхөн төлжилт, алдагдаж, тархац нөөц нь багасаж байна. Алтайн сонгино үрээр ургахдаа сайн,мөн сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай байдгаараа онцлогтой.
Уулын сонгино 6 сарын сүүл 7 сарын эхээр цэцэглэдэг, 8 дугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг байна.
Зарим иргэд алтайн сонгиныг ашиг хонжоо олох зорилгоор ургаж эхэлмэгц маш их хэмжээгээр түүж зардаг. Намар 8 сарын 15-наас үрээ унагаж амжаагүй байх үед нь түүж байгаа нь дахин төлжиж ургах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа учир алтайн сонгины нөөц хомсдож, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна.
Сонгины цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахдаа сайн. Мөн сонгинолог ишнээс сэргэн ургах чадвар сайтай.
Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С, D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг.
Ховд хотын хүнсний зах дээр нэг кг алтайн улаан хальстай сонгино 15,0-20,0 мянган төгрөгөөр зарж борлуулдаг. Нутгийн иргэд алтайн сонгиныг зэрлэг сонгино, уулын сонгино гэх бөгөөд ядарч сульдсан буюу цус багатай бие давхар, шинэ төрсөн эхчүүдэд хонины махтай шөлөнд уулын зэрлэг сонгино хэрчиж хийж амтлаад уулгадаг, цус төлжүүлэх үйлчилгээтэй гэж ахмадууд ярьдаг.
Монголын өндөрлөг уулсаар ургадаг олон наст ургамлын төрөлд ордог ,ховор өвслөг,тэсвэртэй энэхүү сонгиныг хамгаалалтад авч, эмх замбараагүй түүж байгаа явдалд мэргэжлийн байгууллагууд, байгаль орчныг хамгаалагчид хяналт тавьж, зөв таниулан сурталчлах хэрэгтэй хэмэнэ иргэд ярьж байна.

А.Бямбасүрэн