Шинээр батлагдсан хуулиудын талаарх сургалтад хууль сахиулагчид хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Ховд аймгийн Хууль, Эрх зүйн хэлтэс хамтран аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан “Шинээр батлагдсан хуулиудын үзэл баримтлал” сэдэвт таван өдрийн сургалтыг энэ сарын 12-16-нд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь Монгол Улсад мөрдөгдөж буй Эрүүгийн хэргийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын шинэ үзэл баримтлал, зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулахад чиглэж байлаа.
Сургалт нь Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсээ хамгаалах тухай үзэл баримтлалыг шингээсэн Монгол Улсын хууль тогтоомжууд, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, хуулиудын онцлох өөрчлөлтүүдийн талаар шинэ мэдээлэл түгээх, харилцан санал солилцох зарчмаар 30 минутын илтгэл, асуулт хариулт хэлбэрээр явагдсан юм.
Тус сургалтанд Ховд аймгийн Цагдаагийн газар, Прокурор, Шүүх, Өмгөөлөгч, Хэв журам сахиулах, Олон нийт зэрэг хууль хяналтын байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 200 орчим ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
Сургалтыг хариуцан явуулахаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Туслах Прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Оршихоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй сургагч багш нарын баг хүрэлцэн ирж ажиллаж байна.
Сургалтын үеэр ХСИС-ийн ЭШИГ-ын Цагдаа судлалын төвийн дарга, Доктор \Ph.D\, Цагдаагийн хошууч Б.Энхболд Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд “Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага, Эрүүгийн хуулийн үйлчлэх зарчим, үндэслэл сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хууль нь 2002 онд батлагдсан бөгөөд 30 бүлэг 305 зүйлээс бүрдсэн хууль юм. Уг хуульд 226 төрлийн гэмт хэргийг 17 бүлэгт төрөлжүүлэн нэгтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. УИХ-аар тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”-ыг гаргаж, энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Шинээр боловсруулагдсан “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга” нь 30 бүлгээс бүрдэх бөгөөд 10-30 дугаар бүлэгт 206 төрлийн гэмт хэргийг хуульчилсан байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад онцлох дөрвөн томоохон өөрчлөлт багтжээ. Тэдгээрийг дурьдвал, Нэгд, Ялын төрөл өөрчлөгдсөн байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар цаазаар авах, баривчлах ялыг халжээ. Мөн Зорьчих эрхийг хязгаарлах ялыг нэмсэн байна. Энэ ялыг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар оногдуулах бөгөөд шаардлагатай бол бусад хүнтэй харилцахыг хориглож болох аж. Хоёрт, Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах гэсэн ял шийтгэл оногдуулах юм. Гурав дугаарт, Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлтэй боллоо. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба 18 нас хүрээгүй байсан хүнийг өсвөр насны хүн гэж ойлгож нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих зэрэг ял шийтгэл оногдуулах юм байна. Дөрөвдүгээрт, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бол үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг хөнгөлөхөөр заасан байна.
“Эрүүгийн хэргийн шинэчилсэн найруулга олон үлсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж хүний эрх, нийгмийн ашиг сонирхлыг дээдэлсэн хууль болсон” гэдгийг холбогдох хууль хяналтынхан хэлж байлаа.
Мөн энэ үеэр Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын хуулиудын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.

А.Бямбасүрэн