Сонгуулийн итгэмжлэгдсэн ажилтнууд программын сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-19 16:11:21
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 17 сумын Улсын бүртгэлийн болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан сонгуулийн программын сургалтыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд  аймгийн ЗДТГ-ын  хурлын танхимд  зохион байгуулж байна. 
Сургалтаар сонгуулийн  үеэр итгэмжлэгдсэн ажилтнууд нь хэрхэн ямар зарчмаар ажиллах заавар, зөвлөмж, үндсэн чиглэл өгөх,  компьютер болон бүсад тоног төхөөрөмжийг ашиглах, код тайлах  зааварчилгаа өгч байгаа ажээ.
Сургалтанд Ховд аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын 32 ажилтан болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах  итгэмжлэгдсэн ажилтнуудаас  бүрдсэн 100 гаруй хүн  хамрагдав. 
Сургалтын үеэр Оюуны өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Дэд дарга н.Дэлгэрсайхан, УБЕГ-ын Мэдээлэл Технологийн ажилтан н.Чойжилсүрэн нар Ховд аймагт хүрэлцэн ирж, сонгуулийн итгэмжлэгдсэн  ажилтнуудад “Сонгуулийн үйл ажиллагааны талаар анхаарах зүйл”, “сонгуулийн  хууль тогтоомжууд”,  “Шинээр  хэрэгжих Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль” зэргийн  талаар  дэлгэрэнгүй  мэдээлэл  хүргэж, заавар зөвлөмж өгсөн юм. 
Сургалтын явцад сонгуулийн үед үүсч болох алдаа, сонгогчийн нэрсийн жягсаалт, хаяг харъяалалын зөрчлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, сонгуулийн итгэмжлэгдсэн ажилтнуудын төлөөллүүд санал бодлоо  чөлөөтэй илэрхийлсэн бөгөөд  анхаарах зүйл, дадлага ажил гэсэн зарчмаар үргэлжилж байна.
А.Бямбасүрэн
 
 
 
 
 
 
関連ニュース