Аагим халуун өдрүүд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд өдөртөө 30-31 хэмийн халуун байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв үүл буудуулж бороо оруулах ажил зохион байгуулж байгаа хэдий ч одоогоор хур бороо ороогүй байна.
Халуун шатаж хэн хүнгүй бороо хүсэж байгаа бол эрт ургасан уул, талын ногоо эхнээсээ хатаж эхэлжээ.
Аагим халуун өдрүүдэд хүүхэд багачуудыг наршихаас сэргийлж гэрээс гарахгүй байх, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийг өрхийн эмч нар зөвлөж байна.
Хэт халалтаас үүдэн ялангуяа настайчууд даралт ихсэх, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгааг хэлж байв.
Жил бүрийн 6 дугаар сарын 22 буюу нар буцах хүртэл аагим халуун өдрүүд үргэжилдэг бөгөөд энэ жилийн зуны хувьд хур чийггүй, гандуухан байна.

А.Бямбасүрэн