Хөдөлмөр, нийгмийн хамгааллын байгууллагууд нээлттэй өдөрлөг явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар тушаалын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил Политехник коллежийн хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”- өөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал: Бүлгээр ногоо тариалах үйлчилгээнд хамрагдсан иргэдэд болон ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгч, Ажил олгогч, ажилгүй иргэдтэй ярилцлага зохион байгуулан, Ажил хайгч иргэд, ажил олгогчдыг бүртгэх, ажлын байранд зуучлах ажлуудыг хийжээ.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”- өөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал: Бүлгээр ногоо тариалах үйлчилгээнд хамрагдсан иргэдэд болон ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгч, Ажил олгогч, ажилгүй иргэдтэй ярилцлага зохион байгуулан, Ажил хайгч иргэд, ажил олгогчдыг бүртгэх, ажлын байранд зуучлах ажлуудыг хийжээ.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгслийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг ТББ-ууд үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгөв.
Бас зарим /иргэдийн хараа, сонсгол шалгаж шаардлагатай иргэдэд харааны шил, сонсголын аппрат олгох/, Хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, 2017 оны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд, ААН-тэй гэрээ байгуулах гэх мэт үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэсэн юм. Мөн Цагаан-Уул ахмадын сувиллын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж сурталчилсан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн санал асуулга авсан юм.
Үүнээс гадна Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж, даатгалын хөнгөлттэй эмийн худалдааг Жаргалант сумын эмийн сангууд зохион байгууллаа.
Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүүхэд хамгаалалын хууль, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүчирхийлэлийн хуулиудын талаар танилцуулга хийж, холбогдох гарын авлага материалуудыг иргэдэд тараасан юм.
А.Бямбасүрэн