507,86 га талбайд төмс тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-22 11:28:53
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн хэмжээнд энэ хавар үр тариа 174,4 га, овьёос  2 га, хөх тариа 173,4 га, төмс 507,86 га, тэжээлийн ургамлууд 344,7 га, ногоон тэжээл 60 га ,олон наст 284,5 га, даршны ургамал 0,2 га, эрдэнэ шиш 0,2 га, хүнсний ногоо 460798 га, байцаа 47,17 га, лууван 73,48  га-д  талбайд тус тус тариалсан байна
Үүнээс газар тариалангийн гол бүс нутаг болох Буянт сум 198 га-д  төмс, 142,8 га-д хүнсний ногоо,байцаа 25 га, лууван 20 га-д тариалсан байна. Дарви сум үр тариа 45,3 га, тэжээлийн ургамал 34,5 га,олон наст 34,5 га-д тарьсан байна.
Мөн шар манжин, улаан манжин, сонгино, сармис, өргөст хэмх, улаан лооль, амтат гуа, чинжүү зэрэг нарийн ногоо, жимсний төрлийн ногоог 0,8-3,27 -га- талбайд тариалжээ.
Жил бүр ногоочид төмс борлуулах зах зээл ховор, удаан борлогдож, үр ашгаа өгөх  нь бага, хадгалах зориулалтын зоорь сав байхгүй гэж ярьдаг.
Гэвч жилийн  жилд ногоочид  ингэж төмсийг хамгийн олон га-д тариалдаг. Ховдын хөрсөнд тариалсан шар төмс брэнд болж, төмс хүнсэндээ хэрэглэдэггүй айл өрх гэж бараг үгүй. Ховдчуудын хувьд төмс хүнсний өргөн хэрэглээний нэгэнд зүй ёсоор ордог. Одоо ховдын зах дээр өнгөрсөн жил тарьсан төмсний үнэ ханш 1 кг нь 300,0-500 зарагдсаар л байна.
Ховдын ногоочид төмсний үрийг өөрсдөө тарьсан нутгийн сортоор бэлтгэдэг,гаднаас худалдаж авдаггүй.Учир нь нутгийн хөрс үржил шимтэй учир тариаланчид өөрсдөө үрээ нөөцөлж авдаг. 
  А.Бямбасүрэн
関連ニュース