Сумдын Мал эмнэлэг үржлийн тасгууд шинэ мотоцикльтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-23 10:13:22
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн  Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар сумдын мал эмнэлэг  үржлийн  тасгийн  2017 оны эхний хагас  жилийн үйл ажиллагааны  тайланг  хэлэлцэх зорилготой  нэгдсэн  уулзалтыг  энэ сарын 22-ны өдөр  аймгийн ЗДТГ-ын  хурлын зааланд  зохион байгууллаа.
Тус уулзалтанд Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны Газар Тариалангийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Ховд  аймгийн  Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын дарга Т.Баатарзориг болон холбогдох  мэргэжилтнүүд,  13 сумын мал эмнэлэг  үржлийн  тасгийн  эрхлэгч эмч нараас  бүрдсэн  30 гаруй хүн оролцсон юм.
Уулзалтын үеэр Ц.Болорчулуун дарга Ховд  аймгийн  17 сумын Мал эмнэлэг  үржлийн тасгуудад шинэ мотоцикль,  аймгийн  Хүнс, Хөдөө Аж Ахуйн  Газарт  шинэ пургон машин олгосон  батламж  гардууллаа.     
Мөн  уулзалтын  хүрээнд   ХХААГ-ын  дарга  Т.Баатарзориг  энэ оны  эхний  хагас  жилд орон нутгийн  хөдөө  аж ахуйн  салбарт  хийгдсэн цаг  үеийн  онцлох  ажлууд,  хаврын  тариалалт,  Мал эмнэлэгийн  үржлийн тасгуудын  хагас  жилийн  тооллого,  тайлангийн  талаар  мэдээлэл  хийж,  сумдын  Мал эмнэлэг  үржлийн  тасгийн эрхлэгч эмч  нарт  цаашид  юунд анхаарч, хэрхэн  ажиллах  тухай  үүрэг  чиглэл  өгсөн  юм.  
А.Бямбасүрэн
関連ニュース