Нийт сонгогчдын 22,5 хувь нь саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд 51581 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Өнөө өглөөний 0,6 цагаас хойш 11 цагийн байдлаар 11638 сонгогч буюу 22,5 хувь нь санал өгөөд байна гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.
Түүнчлэн Ховд аймгийн нутгаар үдээс хойш цаг агаарын хувьд бороошиж магадгүй, тэнгэр бүрхэг байна.
Ийм учраас Ховд аймгийн Сонгуулийн хороо нийт сонгогчиддоо хандаж Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдлээрэй хэмээн мэдээллээ.

А.Бямбасүрэн