Олон улсын хэл соёлын зуны сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-27 09:10:51
Ховд/МОНЦАМЭ/ Ховд Их сургуулийн Гадаад Хэл Соёлын Сургууль нь монгол болон гадаадын орны  хүүхдүүдийн хамтдаа суралцах  боломжийг  нээх, тэдний хэлний мэдлэгийн  түвшинг  сайжруулах, олон  улсын соёлын өвийг түгээх, танин мэдүүлэх зорилготой “Олон улсын хэл соёлын зуны сургалт”-ыг 6 дугаар  сарын 19-ны өдрөөс  эхлэн 14 хоногийн  хугацаанд эрчимжүүлсэн байдлаар  зохион байгуулж байна.
Сургалтаар монгол, хятад, англи хэлний анхан, дунд шатны хичээл болон тухайн гурван орны соёлын холбогдолтой хичээлүүдийг зааж байна. ХИС-ийн ГХСС-ийн хичээлийн танхимуудад
Уг зуны сургалтын үеэр монгол хэлний хичээлд суралцахаар Тува улсаас 9 хүүхэд ирсэн бол хятад хэлний сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 11 сурагч, англи хэлний анхан дунд шатны сургалтад нийт  37 хүүхэд  суралцаж  эхэллээ.
Зуны сургалтанд  оролцогч хүүхдүүд монгол, хятад, англи хэлний анхан, дунд шатны хичээлийг өдөрт  хоёр цаг судалж, бусад 6 цагт  нь монгол, хятад, англи  улсын соёл, түүхийн  өв уламжлалаас суралцах юм байна. Сургалтыг ХИС-ийн ГХСС-ийн багш нар болон лаборатори нэгдүгээр сургуулийн гадаад хэлний багш Валлера нар хариуцан явуулж  байгаа бөгөөд  7 хоногийн  даваагаас  баасан  гарагт 08:00 цагаас  17:00 цагийн  хооронд хичээллэж байна.
А.Бямбасүрэн
 
関連ニュース