Хар ус нуур нь Төв Азийн хамгийн том ус намгийн экосистем бүрдүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Хар Ус Нуурын Байгалийн Цогцолборт Газар/ХУНБЦГ/ нь ус намгийн шувуудын амьдрах хамгийн тохиромжтой орчин юм. Энд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувууд өндөглөн зусдаг ба тэдгээрийн дотор дэлхийд ховордож буй цөөнгүй шувүүд байдаг төдийгүй Төв Азийн зэгс, шагшуурга бүхий хамгийн том ус намгийн экосистем учраас энэ бүс нутагт олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах конвенци /Рамсарт/ –ийн бүртгэлд 1999 онд оруулсан билээ.
Байгаль, цаг уурын өөрчлөлт болон бэлчээрийн талхагдал, зарим ургамал амьтдыг зүй зохисгүйгээр ашиглах, ховор, нэн ховор амьтдыг хулгайгаар агнах, амьдрах орчин, бэлчээр нутгийг нь эзлэх, мод бут, бургасыг эмх замбараагүй түлшинд хэрэглэх,түймэр зэрэг ард иргэдийн зохисгүй, хууль бус үйл ажиллагааны уршгаар байгалийн төлөв байдал өөрчлөгдөн доройтож зарим ховор, нэн ховор амьтан ургамлын зүйлийг мөхөлд хүргэх зэргээр тухайн экосистемд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тус газрыг Улсын тусгай хамгаалалтанд оруулах зайлшгүй шаардлага бий болгосон байдаг.
Монголын утга зохиолын томоохон төлөөлөл, төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 2015 онд Ховд аймгийн үзэсгэлэнт Хар ус нууранд болдог Мөсний баярт оролцохдоо “Лусын нүд” хэмээн онож хэлсэн байдаг.
Үнэхээр Их нууруудын хотгорт 62 овгийн 245 төрөлд хамаарах 554 зүйл ургамал бүртгэгдснээс ХУНБЦГ-т 58 овгийн 234 төрөлд хамрах 457 зүйл ургамал бүртгэгдээд байна. Тэдгээрийн 90 зүйл нь эмийн, 15 зүйл нь Монголын улаан номонд бичигдсэн, 9 зүйл унаган, 5 зүйл нэн ховор,13 зүйл ховор ургамал байдаг нь лусын орон гэлтэй.
Ингээд бодохоор хязгаар нутгийн зон олон байгалийн цаглашгүй баялгийг эндээс хүртэж, хэдэн зууны турш мал сүргээ адгуулж, баян тансаг ажиллаж амьдарч ирсэн билээ.
Амьтны аймгийн хувьд ч өндөр уул, хээр тал, говь цөл, усны болон ус намгархаг газрын амьтдын төлөөллийг бүрдүүлсэн олон төрөл зүйлийн амьтад байдаг. Энэ нутагт 53 зүйл хөхтөн амьтан тархан амьдардагаас 10 зүйл нь Монголын улаан номонд бичигдсэн, 3 зүйл нь /ирвэс, монгол бөхөн, төв азийн минж/ нэн ховор, 6 зүйл ховор амьтан юм.
Энд 17 багийн 35 овгийн 220 зүйл шувуу бүртгэгдсэнээс ихэнх нь ус намгийн шувууд байх бөгөөд өндөглөн өсч үрждэг 123, өвөлждөг 49, нэн ховор 4, ховор болон ховордож байгаа 14, улаан номонд бүртгэгдсэн 19, унаган2 / алтайн хойлог, өгөөлэй шулганаа/ зүйл шувуу байдаг.

Таван зүйл загас, 5 зүйл мөлхөгч, хөрсний 391 зүйл сээр нуруугүй амьтан байдаг. ХУНБЦГ-ын нутаг нь Их нууруудын хотгорт харьцангуй их талбайтай.
Хар ус нуур орчмын газар нутгийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд 63,167 га газар нутагтайгаар хамруулан Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн хамгаалалтын захиргааны хэсэг статусаар нэгтгэсэн.
Одоо тус хамгаалалтын захиргаа нь нийт 913,439 га газар нутагт хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байна.Түүнээс гадна Хар ус нуурын цогцолбор газрыг Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас, Нарийн гол, Мянгадын Цагаанбулан, Манханы Баянгол,Зэрэг гол Чандманы Жаргалант,Талынбулаг, Баянхайрхан, Сүлжээ, нийт таван сумын 12 багийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг хамрагддаг.
Ховд аймгийн Засаг даргын 2004 оны захирамжаар эдгээр сумдын багуудын малчдыг нуур орчмын бэлчээр чөлөөлөх зорилгоор хавар 5 сард оторт гарч, намар 10-11 сар хүргэж намаржаандаа буухыг үүрэг болгосныг малчид мөрдөж ажиллаж хэвшсэн байдаг.

А.Бямбасүрэн