Хоршоологчид туршлага судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас орон нутгийн хоршоод болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хоршоологчдыг чадавхжуулах зорилгоор Архангай аймагт туршлага судлах, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтанд Улаанбаатар хотоос таван хоршооны төлөөлөл, 21 аймгийн хоршоологчдын төлөөлөл гээд нийт 100 гаруй хоршоологчид оролцсон байна. Сургалтаар хоршооны бүтэц, бизнесийн менежмент, мах сүүний аяны хүрээнд түүхий эд бэлтгэлийг хоршоодоор дамжуулан хэрхэн бэлтгэх, сүү, цагаан идээ боловсруулах талаар туршлага судалж, үзүүлэх хичээлүүд оржээ. Мөн сургалтын төлөөлөгчид Эрдэнэбулган, Тариат суманд үйл ажиллагаа явуулдаг шилдэг хоршоонуудын ажилтай танилцсан. Тухайлбал, үхрийн хөөврөн бүтээгдэхүүн хийдэг "Ар арвижин дэлгэрэх" хоршооноос бүтээгдэхүүний чанарт тохирсон нэмүү өртгийг хэрхэн бий болгох, өрхийн орлогыг яаж нэмэгдүүлж болох, хүнс, нарийн ногооны чиглэлээр "Од-Кр" хоршооноос хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үр шим, ашиг амжилт, хуримтлалыг хэрхэн бий болгох, төмсний үрийн шинэчлэл, нүхэн зоорь хийх арга зэргээс төлөөлөгчид суралцсан байна.

Б.Гэрэлт-Од