Ховд аймагт зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн 90 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-07 10:02:16
Ховд/МОНЦАМЭ/Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн  дахин  санал хураалт Ховд аймагт орон нутгийн цагаар өглөөний  6,00  цагт эхэллээ. Ховд аймагт 92 сонгуулийн санал авах байранд 51581 сонгогч нэрсийн жагсаалтад бий.
Зөөврийн битүүмжилсан хайрцгаар тус аймгийн 17 сумдаас 1351 сонгогч санал өгөхөөс 127 хайрцгаар 92 хэсэг дээр 90 хувь нь санал өгсөн гэж Ховд аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.
Тус аймагт сонгууль өгөх үйл явц, иргэдийн оролцоо өглөөний 9,00 цагийн байдлаар цөөн тооны хүмүүс ганц нэгээрээ ирж, хөл хөдөлгөөн аядуу тайван байна.
Цаг агаарын хувьд тэнгэр цэлмэг, халуун өдөр болох төлөвтэй байна.
А.Бямбасүрэн
関連ニュース