Ховдын сур харваачид улсын наадамд оролцох эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-08 12:44:19
Ховд/МОНЦАМЭ/Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадам Ховд аймагт 7 дугаар сарын 09-нд эрийн гурван наадмын нэг Урианхай сурын харваагаар эхэлнэ.
Урианхай сурын харваанд  зэргэлдээ аймаг болон сумдуудаас нийт 60 гаруй мэргэн харваач оролцохоор бүртгүүлээд байна.
“Манай аймгийн сурын харваачдаас Улсын баяр наадам угтсан Залуучуудын улсын аварга шалгаруулах сурын харвааны улсын уралдаанд 10 гаруй харваач Улаанбаатар хотод оролцсоноос хоёр  сур харваач өндөр амжилт үзүүлсэн сайхан мэдээ байна” гэж аймгийн Сурын харваа зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Спортын мастер Ч.Түмэндэмбэрэл мэдээллээ.
Дээрх Залуучуудын улсын аварга шалгаруулах сурвын харвааны тэмцээнд тамирчин Чулуунбаатар түрүүлж, 2017 оны Үндэсний сурын “Алтан медаль” хүртсэн бол сур харваач Ч.Жаргалсайхан 5 дугаар  байранд орж хүрэл медаль хүртсэн байна.
Мөн тус тэмцээнээс шилдэг наймд Дуут сумын харваач Ш.Баянмөнх, Ганболд нар 2 дугаар байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн байна.
Залуучуудын улсын аварга шалгаруулах тус тэмцээнээс Улсын баяр наадамд сур харвах эрх авдаг онцлогтой, Ховдын харваачдаас Үндэсний их баяр наадмын Сурын харваанд амжилт гаргасан дээрх харваачид улсын наадамд оролцох эрх авч, наадмын өмнө сур харваачдын хараа мэргэн,сум хурдтай байна.
Маргааш Ховд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд Урианхай сурын харваа хүүхэд, охид, хөвгүүдийн харваагаар эхэлж, насанд хүрэгчдийн эрэгтэй,эмэгтэй харваагаар үргэлжлэн наадамчин олноо баясгах юм.
А.Бямбасүрэн
 
関連ニュース