“С” вирусийн оношилгоо хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол улсын засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд Монгол Улсын 15-аас дээш насны бүх хүн амд В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Ховд хймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн оншилгоо эмчилгээний төв , өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан “40-65” насны хүн амд С вирусыг илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрт хамрагдахад эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторид ирж В, С вирусын халдвартай эсэхээ тодорхойлуулах боломжтой юм.
Хэрэв дээрх шинжилгээгээр С Вирус илэрсэн тохиолдолд Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг хийлгэх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний үнийг 100 хувь гарган Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд байрлах БОНО ВИТА хувийн лабораторийн тасаг шинжилгээг 7 хоног бүрийн 1 дэх, 3 дахь, 5 дахь өдрүүдэд 10 цагаас хойш авч байна.

Вирус тоолох шинжилгээнд орсноор С вирусын эсрэг эм уух шаардлагатай хүмүүст эмийг үнийн хөнгөлөлттэйгээр олгох аж.
Вирус тоолох шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:
Шинжилгээнд орохоор ирэхдээ 3 хоногийн турш архи болон спиртийн төрлийн ундаа хэрэглээгүй байх, шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хурц, халуун ногоотой өөх тостой хоол идээгүй байх,сүүтэй цай тараг уухгүй байх,өглөө өлөн ирэхийг БОЭТ-өөс анхааруулж байна.
А.Бямбасүрэн