Ногоон байгууламж сүйтгэсэн малын эзэнд мөнгөн торгууль ногдуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-17 10:53:58
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сум Ховд хот дотор бэлчсэн малыг журамлаж байна. Ногоон байгууламж идэж сүйтгэсэн бол тухайн малын эзнийг  5000- 250,0 мянга хүртэл төгрөгөөр торгож байгаа аж.
Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон “Манай сумаас мал бүхий иргэдэд хотын төв рүү мал оруулахгүй байх, малаа хариулга эзэнтэй байлгах талаар удаа дараа мэдэгдэх хуудас хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өнөөдөр хотын төвд  40 гаруй үхэр эзэн хариулгаггүй  байна. Цаашид энэ арга хэмжээ хуулийн хүрээнд үргэлжилнэ. Дээрх торгуульд  малын өвс.усалгааны зардал багтсан” гэв.
Зуны улиралд Ховд хотын төв таримал зүлэг, ногоо, цэцэг, мод бут тарьж ногоон байгууламж бий болгох үүднээс ихээхэн хэмжээний зардал гаргаж, хот тохижуулахын ажилчид цаг,  хөдөлмөрөө зарцуулж байгаа юм.
Хаваржин, зунжин хөдөлмөрлөж ургуулсан ногоон байгууламжийг хариулгаггүй мал сүйтгэж байгаад Ховд хотын захирагчийн алба аймгийн төвөөс зайдуу Их голын ар талд малчдын хороолол байгуулж, мал бүхий иргэдэд газар өгч хашаажуулах гэх мэтээр олно арга хэмжээ авч байгаа юм. 
Жаргалант сумын Засаг даргын зүгээс хариулгагүй малаа хотын төв рүү оруулж, мод, бут, цэцэг сүйтгэж байгаа тохиолдолд торгох арга хэмжээ авч байгааг иргэд сайшаан дэмжиж байна.
А.Бямбасүрэн
関連ニュース