Олон улсын судалгааны сургалт Ховд их сургууль дээр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-18 11:00:54
Ховд/МОНЦАМЭ/Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Ховд их сургууль, Франц улсын Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төв (International Center for Pure and Applied Mathematics - CIMPA)-тэй хамтран“Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг Ховд их сургууль дээр анх удаа зохион байгуулж байна.
Олон улсын судалгааны сургалт энэ  сарын 17-28-ны өдрүүд хүртэл үргэлжлэнэ. Олон улсын сургалтад ХБНГУ, Швейцарь, Франц, Солонгос, Япон зэрэг улсын олон улсад нэр хүнд бүхий шилдэг 10 профессор урилгаар лекц уншиж, 40 гаруй  залуу судлаачид оролцож байна. Монгол Улсаас МУИС, ШУТИС, ГМАМС, Ховд их сургуулийн 28, гадаадын 8 их, дээд сургуулийн 17 судлаач оролцож байгаа юм. 
А.Бямбасүрэн
関連ニュース