Тайваний Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр мэргэжилтэй ажилчин бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-18 11:12:05
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачилгаар Тайваний Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчин, эсгүүрчний мэргэжил олгох 45 хоногийн  сургалт  амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү сургалтыг Улаанбаатар  хотын “Футур” сургалтын төв гүйцэтгэн явуулсан юм. Сургалтад  нийт 20 хүн уг сургалтанд хамрагдаж, оёдолчин, эсгүүрчний мэргэжил эзэмшлээ. Сургалцагчдад цахилгаан оёдлын машиныг үнэ төлбөргүй олгож, сургалтыг онол дадлагыг хослуулан явуулсан нь үр дүнтэй болсон юм.
Төгсөгчид өөрсдийн ур чадвараа дайчлан ажиллаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаагаа нь тус сургалтын  давуу тал  юм. Орон нутагт ажлын байр хомс байгаа энэ цаг үед иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгааг энд онцлох хэрэгтэй юм.
Цаашид ийм байдлаар ажилгүй иргэдийг мэргэшүүлж, үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх сургалтыг олноор зохион байгуулах шаардлагатай байгаа залуучуудын ажлын байрны хомс бхйдлаас  харж болохоор байна.
А.Бямбасүрэн
関連ニュース