“Баруун бүсийн тогтвортой хөгжил”-ийн асуудлаар төсөл хэлэлцүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн МОН/16/301 төсөл, "Баруун бүсийн уур амьсгалын хөтөлбөрүүд, ногоон эдийн засгийн хүрээлэн" ТББ-тай хамтран "Экологийн бүс нутгийн үр дүн, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал", Уур амьсгалын ногоон санд "Баруун бүсийн тогтвортой хөгжил"-ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэн уламжлах зөвлөлдөх уулзалт, нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 7-8-нд Ховд аймагт зохион байгууллаа.
НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар "Тогтвортой хөгжил-2030" баримт бичгийг батлан гаргасан бөгөөд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү хөгжлийн баримт бичгийн хүрээнд дээрх төслүүдийг бэлтгэн уламжлах зөвлөлдөх уулзалт, нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөлдөх уулзалт, нэгдсэн зөвлөгөөнд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газруудын төлөөлөл, МОН/16/301 төслийн төлөөлөл, Монгол Улс, ОХУ-ын эрдэмтэн судлаачид оролцов.
Энэхүү “Баруун бүсийн тогтвортой хөгжил” –ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэх талуудын уулзалтаар Ховд аймаг өндөр уулын мөнх цас хайлж, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Буянт голын усны нөөц багасч байгаатай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд хөрөнгө оруулалт татах зорилгоор Буянт голын сав газрын усны урсгалын сэргээх төсөл хэлэлцүүлсэн юм. Харин Завхан аймаг ягаан сармис тариалж байгаа түүний үржлийг нэмэгдүүлэх, сармисны зах зээлийг гадаад, дотоодын зах зээлд тэлэх, Увс аймаг чацаргана төсөл хэрэгжүүлж Японд бүтээгдэхүүнээ гаргах, Говь-Алтай аймаг заг төсөл хэрэгжүүлж, загийг үржүүлэх цөлжилттэй тэмцэх, Баян-Өлгий аймаг ойн харгана төсөл бичих зэргээр хөрөнгө оруулалтыг татах саналуудыг хэлэлцлээ.
"Баруун бүсийн уур амьсгалын хөтөлбөрүүд, Ногоон эдийн засгийн хүрээлэн" ТББ-ын тэргүүн Ш.Батмөнх “Дээрх аймгууд төсөл боловсруулахдаа тухайн аймгийнхаа мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачдын оролцоотой бэлэн болгох, тухайн аймагт ямар шаардлага хэрэгцээ байна, юу хийх, ямар тодорхой үр дүнд хүрэх зэрэг асуудлуудаа төлөвлөлт, тооцоотой хийж, тухайн аймгийнхаа Засаг даргын зөвлөл буюу эрдэм шинжилгээ,шинжлэх ухаан зөвлөлөөр хэлэлцэх нь зүйтэй” гэж зөвлөв.
Уулзалтад ОХУ-ын урилгаар оролцсон Ховд аймгийн гадаад харилцааны мэргэжилтнээр олон жил ажилласан туршлагатай ахмад ажилтан Д.Нямаа баруун бүсийн аймгуудын талуудын уулзалтад оролцогчдод хандаж хөрөнгө оруулалт, зөвлөлдөх уулзалтыг илүү үр дүнтэй болгоход хамтын ажиллагаа чухал гэдгийг дурдаад, ОХУ-ын Алтайн хязгаарт туршлага солилцох аялал зохион байгуулах санаачилга гаргав. Учир нь ОХУ-ын Алтайн хязгаар уур амьсгалын өөрчлөлт,ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний ногоон эдийн засгийн боловсролын түвшин ямар хэмжээнд байгааг нүдээр үзэж, судлах, туршлага, шинэ санаачилга авах нь зүйтэй гэдгийг онцолсон юм.

А.Бямбасүрэн